Токиогийн Skytree цамхаг дээр 1200 хүн гацжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Токио хотын Skytree цамхгийн цахилгаан шат зургаан цагийн турш гацсаны улмаас 1200 хүн гацжээ. Тухайн үед лифтэнд мөн 20 хүн явж байжээ.

Уг хэрэг явдал ням гарагийн орой 20.15 цагт болсон бөгөөд 30 метрийн өндөрт цамхгийн дөрвөн лифний нэг нь гацжээ. Лифтийг ажиллагаанд оруулж чадаагүй тул хажуугийн лифтийг мөн өндөрт гаргаж, ослын хаалгаар хүмүүсийг ажиллаж байгаа лифт рүү шилжүүлсэн байна. Энэ үеэр ажиглалтын тавцан дээр 1200 орчим хүн байсан бөгөөд тэд мөн доош бууж чадалгүй, гурван цагийн дараа бусад цахилгаан шатаар буулгасан байна.

Цахилгаан шат гацсан шалтгааныг шалгаж байгаа бөгөөд Нарүхито үзэн хааны төрсөн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг баярын өдөр буюу даваа гарагт тус цамхгийн ажиглалтын тавцанг хаагаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top