.jpg)
АНУ болон Израиль улсууд орон нутгийн цагаар бямба гарагт Иранд томоохон хэмжээний дайралт хийж, Ираныг олон жилийн турш удирдсан Аятолла Али Хаменеи агаарын цохилтын үеэр амиа алдлаа. Энэ нь Ираны улс төрийн тогтвортой байдалд асар том цохилт болоод байна. Үүний улмаас Иран улсад 40 хоногийн гашуудал зарлаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн зэвсгээсээ татгалзах бүрэн боломжтой байсан ч үүнийг зөвшөөрөөгүй тул хариу арга хэмжээ авсан тухайгаа дурджээ.
Ираны хувьд хариу цохилт болгон Ойрхи Дорнод даяар АНУ-ын цэргийн бааз байрладаг хэд хэдэн оронд, түүний дотор Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсад дайралт хийсэн бөгөөд нийт хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

Ираны удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан тул Дональд Трамп Ираны иргэдийг удирдлагыг гартаа авахыг уриалан тэдэнд "эрх чөлөө ойрхон" байгаа тухай дурдсан нь олон улсын анхаарлыг татаад байна. Израилийн Ерөнхийлөгч Нетаньяху мөн Ираны ард түмнийг чөлөөт, энх тайван Ираныг бий болгохыг уриалжээ.
Энэхүү үйл явдал болж өнгөрсний дараа Тегераны зарим хэсэгт баярын парад болжээ. Халдлагын улмаас Иранд 200 гаруй хүн нас барж, 700 орчим хүн шархадсан гэх мэдээлэл байна. Амиа алдагсдын 118 нь Минаб хотын өмнөд хэсэгт орших охидын сургуулийн сурагчид байжээ.

Израилийн хувьд Иранд хэд хэдэн өдөр үргэлжлэх цохилт өгөхөөр бэлтгэж байгаа тухайгаа мэдэгджээ. Шаардлагатай тохиолдолд үүнийг нэмэгдүүлэх боломжтой талаар Изралийн эх сурвалж CNN-д өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
Ираны хариу цохилтын үеэр Израилийн нэг иргэн нас барж, 121 хүн шархаджээ. Арабын Нэгдсэн Эмират Улс, Йордан, Катар, Бахрейн зэрэг улсуудад дэлбэрэлт болж, Ираны гол бүс нутгийн өрсөлдөгч Саудын Араб улс өөрийгөө хамгаалахын тулд "шаардлагатай бүх арга хэмжээг" авна гэв. Дроны довтолгооноос үүдэн Кувейтын олон улсын нисэх онгоцны буудалд хохирол учирч, Абу Даби дахь Зайед олон улсын нисэх онгоцны буудалд нэг хүн нас барж, долоон хүн шархаджээ. Катар болон Йордан улсуудыг чиглэсэн пуужингуудыг таслан зогсоож чадсан бол Абу Дабиг чиглэсэн пуужингуудыг агаарын довтолгооноос хамгаалах хүчин таслан зогсоосны дараа нэг хүн нурангид дарагдаж нас барсан байна.

Ираны Шахед нисгэгчгүй онгоц Дубай хотын хүн ам ихтэй хэсэгт цохилт өгч, хотын тансаг зэрэглэлийн Палм Жумейра арлын бүс дэх Фэйрмонт зочид буудалд хохирол учруулжээ.
Одоогийн байдлаар энэхүү мөргөлдөөнд АНУ ямар нэгэн хохирол амсаагүй байгаа бөгөөд Ираны Гадаад хэргийн яамнаас Трампыг уг мөргөлдөөнөөс цорын ганц ашиг хүртэгч, Израиль түүний хөлд чирэгдэж байна хэмээн мэдээлжээ. Мөн энэхүү дайн нь хууль бус, Иран зөвхөн өөрсдийгөө хамгаалахын тулд хариу цохилт өгсөн, энэхүү дайныг бидэнд хүчээр тулгасан гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
\nСайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу