37 жил гэдсэндээ мэс заслын багаж тээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

37 жилийн турш гэдэс нь өвдсөн Хятадын оршин суугч мэс засалчийн мартсан 10 сантиметр урт хавчуургыг авахуулсан тухай "Шанхай Дэйли" сонин мэдээлжээ.

Лю овогт 67 настай эр сүүлийн 10 жил өвдөх болсон гэдэснийх нь өвдөлт хурцадсаны учир 2011 оны долдугаар сарын 17-нд Хубэй мужийн Сяньтао хотын эмнэлэгт хандсан байна. Бүдүүн гэдэсний рентген зургаас мань эрийн ходоодны хажууд мэс засал хийх үед цус тогтооход ашигладаг, 10 сантиметр урт хавчуурга байгаа нь харагджээ. Уг багажийг авсан учир өвчтөн мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Хавчуургын тухай сонсоод Лю, 1974 онд ходоодны шархны мэс засал хийлгэснээ санажээ. Мэс заслын дараа бие нь сайжирсан ч өвдөлт нь бүрэн арилаагүй байна. Тиймээс тэрбээр 37 жилийн турш өвчин намдаах эм уужээ. Мэс засалчийн орхисон багаж бүдүүн гэдэсний том нугалаанд орсон байсан болохоор дотор эрхтнүүдэд ноцтой гэмтэл учруулаагүй байсныг Сяньтао эмнэлгийн эмч нар тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top