Дик Адвокат: Мэдээж ялагч нь Португали, Орос хоёр байх болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Оросын хөл бөмбөгийн шигшээ  баг  “F” хэсгээс шалгарах багийн нэг гэж тус багийн ерөнхий дасгалжуулагч Дик Адвокат мэдэгдсэн нь Оросын хөл бөмбөгийн холбооны сайтад гарчээ. “Бид их сонирхолтой хэсэгт таарлаа. Мэдээж ялагч нь Португали, Орос хоёр байх болно. Гэхдээ бусад багийг тоохгүй орхиж болохгүй. Израиль, Умард Ирланд хоёр гэнэтийн бэлэг барьж мэднэ. Хэн нь ч хэнийгээ хожиж болзошгүй. Гэхдээ бид Оросын шигшээ баг амжилттай тоглож, 2014 оны ДАШТ-д оролцоно гэж найдаж байна” гэж Адвокат хэлжээ. ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн техникийн захирал Берт ван Линген ч мөн адил азтай сугалаа таарсныг тэмдэглээд, хэсгээс Португали, Орос хоёр шалгарна гэж таамаглажээ. “Манай хэсэгт орсон багуудыг харвал Орост сайн сугалаа таарсан. Бидхэсгээс нэгээр гарахын төлөө Португалитай өрсөлдөх болно. Бидний өрсөлдөгчдийн дунд Герман, Испани байхгүй байна. Гэхдээ Португали тэргүүлэгчдийн тоонд ордог. Хэсэг дэх бусад өрсөлдөгчдийг ч мартаж болохгүй. Тиймээс ямар ч тохиолдолд ширүүхэн өрсөлдөөн болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Урьдчилсан тоглолтын хуанли ойрын хугацаанд гарах ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top