МЭДЭГДЭЛ | Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд

Ж.Сондор | Zindaa.mn
5 цагийн өмнө

 

Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд зориулан Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд: 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа тул нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой асуудлаар 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, фэйсбүүк чат (MIAT Mongolian Airlines) болон зөвхөн гадаадаас холбогдох иргэдэд зориулсан 94001476 вайбер дугаараар холбогдож мэдээлэл авна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top