Хятадын эмч нар үзүүлэхээр ирсэн эмэгтэйн нүдэнд хоолны савх байгааг санаандгүй илрүүлсэн тухай "FOX News" мэдээлжээ.
Цы Ян гэдэг эмэгтэй нүд нь өвдсөний учир Хуа Си эмнэлэгт хандсан байна. Нүдний эмч нар эмэгтэйн нүдэнд гадны зүйл байгааг мэдээд, компьютерийн томографт харуулахаар яаралтай явуулжээ. Тэгтэл тав орчим сантиметр урт, хуванцар эд байгаагаас болж өвчтөний баруун нүд хавдсан нь тогтоогдсон байна. Мэс засал хийж, хоол идэхэд хэрэглэдэг савхны хугархай байсныг авчээ. Тэр биет нүдний алим, нүдний ухархай хоёрын завсар байсан учир эмэгтэйн хараа гэмтээгүй байна. Тэр эмэгтэй 11 орчим жилийн өмнө хальтирч унахдаа нүүрээрээ хоолны ширээн дээр унаснаа ярьжээ. Ийм тохиолдол 2010 оны 10 дугаар сард хятадын нэг эмнэлэгт гарчээ. Өвчтөний гэдсэнд 28 жилийн өмнө залгисан савхны хугархай байсныг эмч нар авсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )