Дональд Трамп бусад орнуудын төлөө Ормузын хоолойг ХАМГААЛАХГҮЙ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 19

 

Дональд Трамп стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад НАТО-гийн холбоотнууд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын тусламж цаашид шаардлагагүй болох тухай мэдэгдлээ. 

Тэрээр дээрх улс орнуудыг Ормузын хоолойг хамгаалахад хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн хатуу шүүмжлээд, цаашид цэргийн хөлөг онгоцоо илгээж туслахгүй бол АНУ уг замыг зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө хамгаалж, бусад орнуудыг "бие даан" асуудлаа шийдвэрлэхэд хүргэнэ хэмээсэн байна. 

Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтворгүй болоод байгаа бөгөөд АНУ-ын энэхүү мэдэгдэл нь олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаанд томоохон эргэлзээ төрүүлсээр байна. 

Ормузын хоолойн АНУ-д үзүүлэх нөлөө бусад улс орнуудыг бодвол харьцангуй бага. Тиймээс Дональд Трамп бусад улс орнуудын төлөө АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг "үрэхгүй" гэдгээ хатуу анхааруулжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.178.151) 2026 оны 03 сарын 19

ork uwgun utgagui dain ekhluulchikheed tuundee bantaad mun ch ikh demiirekh yum daa ,

0  |  0
Top