11 настайгаасаа эхлэн дөрвөн жил үерхсэн найз охиных нь амь таваг шөлний үнэтэй байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01


 

 Хоол авахуулахын тулд найз охиноо хөнөөсөн хэрэг Англид гарчээ. Жошуа Дэвис гэгч найз охин Рэбекка Эйлвордийг хүнгүй газар дагуулж очоод толгой руу нь чулуугаар цохиж амийг нь хөнөөсөн байна. Гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө тэрээр найз Брайндаа “Би Ребеккаг алчихвал чи хоолонд даах юм уу” гэж асууж байжээ. Найз нь түүнийг тоглож байна гэж бодсондоо хоол авч өгөхийг зөвшөөрчээ.  Хэрэг гарсаны дараа Брайн Жошуаг би тийм юм хийнэ гэж санаагүй. Зүгээр л тоглоом шоглоом хийж байна гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Таваг шөлний төлөө найз охиноо хөнөөсөн  Жошуа Девис үргэлж өлсдөг байсан бололтой.  Эсвэл түүнд хүн алах энгийн үйлдэл гэж бодоход нөлөөлсөн хүчин зүйл байсан биз.  Хүүхэд болон өсвөр насныхны хувьд  зодоон цохион, алж хяддаг тоглоомоор тоглож хүчирхийллийн сэдэвтэй киног үргэлж үзэх  нь орчин цагийн залуусыг хүний амийг юман чинээ тоолгүй хөнөөхөд ихэд нөлөөлж байна.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top