
Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын Дэжон хотын нэгэн автомашины сэлбэг үйлдвэрлэгч компанид гал гарч, онцгой байдал зарлахад хүрээд байсан билээ. Уг галын улмаас ойролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах баг ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Тус галын улмаас 14 нас барж, 60 хүн бэртэж, гэмтжээ. Тэр дундаа фитнесийн зааланд 9 хүн гарах гарцгүй болсны улмаас нас барсан бөгөөд барилгад зөвшөөрөлгүй өөрчлөлт хийсний улмаас үүссэн нөхцөл байдал байж болзошгүй хэмээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Мөрдөн байцаагчид тус компанийн галаас урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ болон галын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалгахын тулд холбогдох албан тушаалтнуудын компьютер, шаардлагатай бичиг баримт, гар утас зэргийг хураан авчээ.
Одоогийн байдлаар компанийн төв байр, үйлдвэр, гүйцэтгэх захирлын орон сууц зэрэгт нэгжлэг хийн, шаардлагатай зүйлсийг хураан аваад байгаа ажээ.


.jpg)

Сэтгэгдэл ( 0 )