Ким Жон Ун Өмнөд Солонгосыг "өршөөхгүй" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 24

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг мөнхийн дайсан гэдгийг тодотгоод , хэрэв тэд өдөөн хатгавал "өршөөл үгүй" гэдгийг анхааруулжээ. 

Хэрэв Өмнөд Солонгос тэднийг өдөөн хатгавал цөмийн зэвсэг ашиглахад бэлэн хэмээсэн тэрээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулжээ. Чухам ямар өөрчлөлт оруулсан болохоо олон нийтэд зарлаагүй ч 2024 онд Өмнөд Солонгост чиглэсэн хуулийн өөрчлөлт хийхдээ илүү дайсагнасан шинж чанарт шилжсэн тухай эх сурвалж дурдсан байна. 

Ким Жон Ун мөн АНУ-ыг олон улсад терроризм, түрэмгийлэл үйлдэж байна гэж буруутгажээ. 

Түүний энэхүү мэдэгдэл нь АНУ болон бусад олон улсын хамтын ажиллагааны нийгэмнэлэгүүдийн анхаарлыг ихээр татаад байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top