Европын сэргээн босголт хөгжлийн банкны шинэ тайланд дурдсанаар Ойрх Дорнодын хурцадмал байдал эрчим хүч, худалдаа, аялал жуулалын салбарт хүчтэй нөлөөлж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Ялангуяа Монгол, Молдав, Сенегал, Тунис зэрэг улсуудад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна.
Үүнээс онцлууштай нэг зүйл байгаа нь Монгол Улстай хамт бичигдсэн улс орнууд нь инфляцын өсөлттэй, дайны нөхцөл байдалтай, шилжилтийн Засгийн газартай улсууд эзэлж байгаа явдал юм. Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал хурцдаж, Засгийн газар удалгүй солигдож байгаа нь хөрөнгө оруулагчдыг ийнхүү болгоомжлоход хүргэсэн байж болзошгүй байна.
Мөн тайланд дурдсанаар Монгол Улс нь газрын тосны экспортын хараат байдал нь дунд хугацааны инфляцын өсөлт авчирч болзошгүй гэж дүгнэжээ. Цаашид гадаад орчны эрсдэлийг тооцоолж эдийн засгийн богино болон дунд хугацааны бодлогодоо анхаарч, дотоод эдийн засгаа хамгаалсан бодлого баримтлахыг мөн сануулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )