Японы гамшигт амь үрэгсдийн тоо 15648 хүрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Японы 12 мужид өнгөрсөн гуравдугаар сард болсон байгалийн гамшгийн үеэр амь үрэгдэгсдийн тоо 15648 болжээ. Сураггүй байгаа хүмүүсийн жагсаалтад 4979 хүн байгааг тус улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна. 9.9 баллын хүчтэй газар хөдлөлт, түүний дагасан хүчтэй цунамид хамгийн их нэрвэгдсэн Мияги, Ивате, Фүкүшима мужид хамгийн олон хүн амь насаа алджээ. Японы сайд нарын танхимын мэдээлснээр хоргодох болон түр орогнох газруудад 91 мянга орчим хүн байсаар байна. Энэ оны 10 дугаар сар гэхэд тэдний аж төрөх хэвийн нөхцлийг хангаж, нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг хаахаа амлажээ. Урьд нь наймдугаар сарын дундуур ингэнэ гэж амлаж байсан боловч сууц барих ажлын хурдац удаашралтай байгаагаас хугацаа ийнхүү хойшилж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top