Ираны байгалийн хийн хоолойд дэлбэрэлт болсны улмаас тус улс Турк руу хий нийлүүлэлтээ өнгөрсөн баасан гарагийн өглөөнөөс түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэд мэдээлэхдээ хийн хоолойг сэргээх ажил явагдаж байна гэжээ. Ираны албаны хүмүүсийн ярьснаар дэлбэрэлтийн шалтгаан үйлдвэрлэлийн энгийн осол байсан аж. Гэхдээ сүүлийн үед тус улсын байгалийн хийн хоолойг санаатайгаар дэлбэлэх явдал ихэссэн гэж барууны хэвлэлүүдэд бичжээ.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )