Мөнгөний нийлүүлэлт 49.4 их наяд төгрөгт хүрч өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү өсөхөд төгрөгийн хадгаламж өссөн нь голчлон нөлөөлжээ. Гуравдугаар сарын байдлаар төгрөгийн хадгаламж 27 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 22.1% өссөн байна.

Өнгөрсөн жилийн дундаас хойш мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэр байсан юм. Ингэснээр мөнгөний хатуу бодлого баримтлахаас өмнөх үеийн түвшинд хүрчээ.

Үүнээс гадна валютын харилцах данс дахь мөнгөний хэмжээ 5.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос даруй 67.1% огцом өслөө. Ийнхүү хадгаламж нэмэгдэж байгаа нь гадаад болон дотоод орчны эрсдэлт байдал болзошгүй хямралаас урьтаж хадгалах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top