Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Олланта Хумала энэ сарын 28-нд парламентын танхимд тангаргаа өргөжээ. Тэрбээр гараа библи судар дээр тавьж төр, ард түмэндээ үнэнч шударгаар ажиллахаа тангарласан байна. Перугийн Үндсэн хуулийн дагуу О.Хумала таван жил ажиллах юм. Тангараг өргөх ёслолд 10 гаруй улсын тэргүүн, 500 орчим төлөөлөгч оролцжээ. Иргэд Перугийн тугийг гартаа атгаж, шинэ Ерөнхийлөгчийнхөө нэрийг нэг дуугаар хэлж байсан нь ямар их дэмжлэг хүлээж байгааг нь илтгэнэ хэмээн "АР" агентлагийн мэдээнд дурдагджээ.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )