Шотландын Абэрдеен хотын оршин суугч Сюзан Гордон “Принцесс” хэмээх муураа хувцастайгаа хамт угаалгын машинд хийж угаажээ. Тэрбээр сагсанд байсан муураа жинсэн өмдтэйгөө хамт хийсэн байсан аж. Принцесс дөнгөж есөн долоо хоногтой байжээ. Цаг гаруй угаагдсан муур аз болж амьд гарч иржээ. Сюзан энэ бүхнийг тайлбарлахдаа, "Би хувцаснуудаа угаалгын машин руугаа шууд л хийчихсэн. Тэнд принцесс байгааг мэдээгүй. Угаалгын хугацаа дууссаны дараа түүний гарч ирэхэд ухаан алдах дөхсөн" гэжээ. Тэрбээр муураа гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Цаг гаруй угаагдсан Принцессын хоёр хөл нь хугарч, саарал өнгөтэй үс нь бор шаргал болсон аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )