Холливудад Оросын иргэн Светлана Паршинагийн бvтээл болох Сталины охины тухай “Светлана Светланагийн тухай” хэмээн баримтат киноны дэлхийн хэмжээний нээлт болсон билээ. Тэгвэл уг киноны найруулагч бvсгvй “Труд” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа Светлана Аллилуевыг хэрхэн олж ярилцлага авч чадсан болон сонирхосон асуулт болгондоо хариулт авах боломжийг хэрхэн бvрдүүлсэн талаараа анх удаа илэн далангvй өгүүлсэн байна.
-Та яагаад Светлана Аллилуевагийн тухай кино хийх болсон юм бэ?
-Би 10 настай байхдаа түүний бичсэн “Найздаа бичсэн 20 захидал” гэдэг номыг нь уншсан юм. Тэгэхэд надад түүний бас нэгэн шинэ найз нь болох юмсан гэдэг сэтгэгдэл төрсөн. Мэдээж тэр vед би түүний талаар болон аавынх нь тухай маш бага мэддэг байлаа. Сталины цаг vед миний гэр бvлийнхэн хэрхэн зовж зvдэрч байсан гээд… тэгтэл өнгөрсөн онд би Аллилуеваг Америкт амьдардгийг мэдсэн. Би өөрөө ч тэнд найман жил амьдарсан шүү дээ. Тэгээд бид хамтдаа нэг улсад амьдарч байсан болон Сталины vр хойчоос цор ганцаараа vлдсэн гээд олон зvйл сонирхлыг маань улам нэмсэн дээ.
Шууд л Светлана Питерсийг /энэ овог нь түүний америк нөхрийн нэр юм. орч/ Эрж хайж байна гэх утгатай зарлал шиг юм Craigslist.org гэдэг томоохон сайтад байрлууллаа. Тэр зарын дагуу нэг хvн түүний Ричмонд дахь хаягийг өгдөг юм байна. Гэтэл Светлана тэр хаяган дээрээ байгаагvй. Дараахан нь би эрэн сурвалжлах ажлаа хийж байхдаа тvүнийг байнга шилжин нүүдэг болохыг мэдсэн. Тэр бvхний эцэст би хувийн мөрдөгчөөрөө дамжуулан түүний хөршийн утсыг олоод залгалаа. Хөршид нь би утсаа өгөөд Светланаг над руу яриарай, уулзах хэрэг байна гэж хэлүүлэв.
Тэгтэл хоёр өдрийн дараа утас дуугарахад “-Лана Паршина юу? Та Лана Питерстэй ярихыг хvссэн үү?” гэдэг байгаа. Би ч маш гайхсан шинжтэй хариуллаа. Тэр их л яарч тэвдсэн дуугаар “-Та хэн бэ? Та намайг яагаад зvгээр байлгахгvй байна?” гэв. Би багадаа түүний номыг уншиж байсан, одоо бол уулзахыг сэтгэл догдлон хvлээж байна гээд бvх тайлбараа тавилаа. Түүний хариуд тэр ”-Би хэнд ч ярилцлага өгөхгvй. өөрийнхөө кинонд хөгшин надаас арай өөр сонирхолтой хvн олохгvй юу. Би амар амгалан амьдармаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд би “-Ойлгооч, миний амьдралыг хүүхэд насанд минь өөрчилж чадсан тэр л хvнийхээ тухай кино хиймээр байна. Энэ нь миний кино ертөнцөд орох цорын ганц боломж юм л даа” хэмээн гуйж гарлаа. Тэгтэл ашгvй Светлана бага зэрэг зөөлрөөд сонирхож байгаа асуулт, мэдэх гэсэн зvйлээ эхлээд захидал бичиж ирүүл гээд хаягаа өглөө. Тэрээр Висконсин мужийн Мэдисон хотоос холгvйхэн амьдардаг байжээ.
Дараагийн өдөр нь би захидал илгээснээ хэлсэн. Бид бараг хоёр цаг утсаар ярилцахад тэр бараг надаас ярилцлага авчих шиг болсон. Ингээд ярианыхаа төгсгөлд надтай уулзахад бэлэн гээд түүний нэг хатуу болзлыг хvлээн авахад хvрдэг юм байна. Тэр нь би араасаа ямар нэгэн “сүүл” дагуулахгvй байх шаардлага байлаа. Би ч тэгэхгvй гэж амлалаа...
-Түүнтэй уулзаж байхад таны сонирхлыг юу хамгийн ихээр татсан бэ?
-Гэрт нь яваад ороход л яг л барын торонд орсон мэт санагдсан. Түүний талаар өмнө нь элдвээр л бичиж байсан. Тэр ч утгаараа би нэгэн солиорсон хөгшин гарч ирэх байх хэмээн хvлээж зогсов. Тэгтэл намхан биетэй, буурал vстэй эмэгтэй гарч ирээд шууд л “-Алив хоёулаа хооллоцгооё. Би одоохон котлет шараад, суп хийгээдэхье” хэмээн надад хандлаа. Бид дээд давхарт байх түүний өрөөнд ороход гал тогооны өрөө нь залгаатай юм. Би болж байгаа явдалд итгэж ядаж байв. Сталины охин надад котлет шарж өгөөд, замдаа ядраагvй биз хэмээн надаас асуусан гээд бодохоор…
Лана ширээг маш сайхан зассан бөгөөд тэр бvх амттангуудын дунд би өөрийн авч очсон нэг шил “Киндзмараули” болон Бруклины орос дэлгүүрээс авсан шоколадны набороо гаргаж тавив. Бид сайхан хооллосон....
...Эхний танилцах уулзалт дуусаад тэр намайг гаргаж өгөхдөө “-Маргааш камераа аваад яг есөн цагт ирээрэй. Би яг тэр vед кофегоо уудаг юм шүү” гэж хэллээ. Би ч хариуд нь “-Би өөрөө бvхнийг хийчихэж чадна нь л даа. гэхдээ ярилцлагандаа анхаарлаа хандуулах талд жаахан төвөг гараад байж магадгvй. Тиймээс надад зураглаач дагуулж ирэхийг зөвшөөрөөч” хэмээн түүнээс гуйлаа. Тэр ч зөвшөөрлөө. Тэгээд шууд нөгөө сайтдаа орж Мэдисоноос холгvй ажиллах зураглаач хэрэгтэй байгаагаа зарлаж гарав. Нэгэн залуу хандлаа. Түүнд Сталины охины зургийг авна гэдгээ хэлсэн чинь нvд нь орой дээрээ гарчихаад түүнийг Америкийн гvнд амьдардаг байсан гэдэгт итгэхгvй байгаагаа хэлж байсан.
Хэд хэдэн удаа Светланад эцгийн характер илэрч байсан
-Тэр чухам ямар хvн шиг санагдсан бэ? Эцэгтэйгээ адилхан юм уу?
-Миний анзаарснаар тэр нэг тийм ойлгомжгvй хvн шиг санагдсан. Хvмүүсийн бодож байсан шиг биш гэх юм уу даа. Түүнийг төрсөн цагаас нь л эхлэн “Сталин охин” гэдэг тамга дарчихсан. Тэр үүнтэйгээ бvх насаа барж байна. Түүнээс зайлж, хувь заяагаа өөрчлөх гэж нөхрөө солин, нэр, хаяг болон амьдардаг эх орноо ч сольж vзжээ. Энэ бvхэн түүнд сайнаар нөлөөлөөгvй нь л лавтай.
Хэд хэдэн удаа Светланад эцгийнх нь характер ажиглагдсан шүү. Миний асуулт түүнд таалагдаагvй vед тэрээр над руу маш ширүүн, сэжигтэй нь аргагvй харна. Түүний гэрэл зургийн цомогт байсан Бериятай хамт авахуулсан зургийнх нь талаар асуухад Светлана шууд уурлаад надтай харьцахаа болчихов. Тэгснээ хэсэг хугацааны дараа эргээд ирсэн. Хэрвээ тэр хvнийг гомдоовол миний төлөвлөгөө бvр мөсөн нурна гэдгийг би сайн мэдэж байсан. Тэр өмнө нь хэд хэдэн удаа маш өндөр гонорартай ярилцлага өгөөч гэсэн саналуудыг буцааж байсан гэдгээ надад хэлсэн. Гэхдээ надад сэтгүүлчийн хувьд асууж сонирхох зvйл их байсан шүү дээ.
-Киноны зураг авалт хэрхэн болж өнгөрсөн бэ?
-Светлана эхнээсээ л эцгийнх нь тухай элдвийг асуух, түүнийг муулахгvй байх талд шаардлага тавьж байсан. Би уг нь хэлсэндээ хvрсэн ч тэр өөрөө эцгийнхээ талаар дурсаж эхэлсэн. Ярилцлага жаахан нуршиж, буу халах хэлбэртэй болсон ч би үүнд их баяртай байлаа. Гэрээс нь гараад бид голын эрэг дээрх нэгэн кафед ланчинд оров. Тэр усны гялбаа руу их л уйтгартайгаар харж байснаа “-Би загасны орд болоод ч тэрүү усанд их дуртай. Завиар зугаалмаар л санагддаг. Гэвч намайг хэн урих вэ дээ. Тэгээд хөгшин намайг хэн тоохов” хэмээгээд санаа алдав. Би түүнд бие засаад ирье гэж хэлээд кафеныханд завь захичихаад буцаж ирээд түүнд “-Алив, хамтдаа завиар зугаалья” гэв. Светлана маш их баярласан. Тэр торгон агшины кадр болгон нь миний тархинд vлдсэн. Тэр мөчийн зургийг авах санаагаа би түүнд хэлж чадаагvй ээ. Гэхдээ зураглаачтай болсон надад өөр олон агшныг хальсандаа буулгах завшаан тохиосон юм. Намайг зураг авалтаа дуусгаад буудалдаа ирээд байхад Светлана утасдаад “-Охин минь камераа мартаагvй биз. Би мэдэхгvй байна. Одоо надад хэдэн жилийн нас vлдсэнийг. Тэгэхээр би чамд нэг зvйлийг хэлэх гэсэн юм. “Охидын яриа” гэх үү дээ. Энэ бичлэгээс болж юу болохыг би хэлж мэдэхгvй. Та үүнийг банкинд хадгалуулаад эсвэл тэр киногоор хийгээрэй. Ер нь бол юу ч болсон бай энэ бичлэгүүд таны гарт хадгалагдаж байх хэрэгтэй шүү” гэж хэлээд утсаа тавингуут нь би чангаар “-Ура!” гэж орилсон. Энэ бол надад түүнээс өгсөн том шагнал юм...
-Кинон дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Шуудхан хэлэхэд бит өөрийгөө муугvй продюсер гэж vнэлдэг. Тэгвэл найруулагч байж чадах уу гэдгээ би энэ удаад туршсан. Кино маань ердөө 44 минут л vргэлжилнэ. Гэхдээ нэг өдөр нь би түүнийг сайхан ааштай байхад бараг хоёр цаг хагасын бичлэг хийчихсэн байсан. Би гол зvйлүүдийг нь л сонгосон. Түүний ээж Надежда Аллилуева нь охиноо дөнгөж зургаан настай байхад нь амиа хорлосон юм билээ. Үvний дараахан тэрээр өөрийн ах эгч болох Йосиф, Екатерина нарын хамт Баруун руу дvрвэжээ. Тэр цагаас хойш ах дүүсийн харьцаа бvрмөсөн тасарсан байна. 1967 онд Светлана Энэтхэгт нэгэн найз дээрээ сар болоод нутаг буцья гэж бодож байсан гэсэн. Тэгтэл Баруунд л түүний хайж байгаа эрх чөлөө байгаа гэдгийг мэдсэнээр тэр эх орондоо эргэн очихыг хvсээгvй. Ингээд Лана маань ах Йосифоороо дамжуулан Швейцарьт байдаг нэгэн танил руугаа захидал өгүүлсэн байна. Гэтэл яагаад ч юм тэр захидал эзэндээ очоогvй юм байна лээ…
Одоо түүнийг бага охин Ольга нь асарч тойрдог. Зарим нэгэн vзэгчийн хэлснээр бол Сталины охины тухай кино маш энгийн, тайван хэлбэрээр хийгдсэн бололтой. Тэр бусдаас ялгараад, онцгойроод байх эмэгтэй биш. Бидний ээжтэй л адил нас тогтсон орос бvсгvй. Тиймээс түүнийг одоо болтол “сталинизмаар” нь дуудаж бас ойлгох хэрэггvй л болов уу. Ингээд одоо та бvхэнд баримтат кинонд Сталины охины зарим нэгэн сонирхолтой яриануудын хэсгээс түүвэрлэн хvргЭе л дээ. Сонирхол татах байх аа.
Светлана Питерс /Аллилуева/:
-Бvгд л намайг Америкт коммунизмын талаар лекц уншина хэмээн хvлээдэг байлаа. Аав маань намайг томоохон уулзалтууддаа авч явдаггvй байсан. Ялтад Черчилль, Рузвельт хоёр охидуудаа авчраад амарч байхад би л тэнд байгаагvй. Тэр намайг дагуулж ирээгvйгээ зочдод тайлбарлахдаа охин их ухаантай, тэгээд ч хичээл ихтэй байгаа мэтээр ярьчихдаг. Магадгvй ингэж их суралцуулах нь удахгvй намайг тэдгээр зочидтой англиар ярьдаг болчих байх гэж бодсоных байх л даа. Тэр өөрөө англи хэл огт мэддэггvй байсан шүү дээ. Нэг удаа аав намайг хэрхэн машин жолооддог талаар асуув. Би ч “эмка”-ны жолооны ард суухад хажууд аав, ард нагаантай хамгаалагч суудаг юм байна. Тэгтэл юу болсон гээч, тэр машин барьж чаддаггvй харин би чадаж байлаа.
Аав миний анхны нөхөр болох Григорий Морозовтай танилцахыг огт хvсдэггvй байсан. Би ч танилцуулах гэж улайраагvй. Яагаад гэхээр Григорий еврей мөртлөө байлдахыг огт хvсээгvй юм. Амьдралын сүүлчийн мөчид тэр гэр бvлээсээ удирдагч төрнө гэдэгт итгэдэггvй, хvлээн зөвшөөрдөг ч vгvй байв. Миний хүүхдүүдтэй ч маш цөөхөн уулзсан даа. эгч Катяд огт анхаарал тавьдаггvй мөртлөө Йосифт болохоор тун сайн. Бvр “-Йосиф vнэхээр гайхалтай нvдтэй шүү” гэж бидэнд ярьдаг байсан даа. тэр ч утгаараа Йосиф эцгээ огт мартдаггvй бөгөөд жинхэнэ “сталинист” байсан юм шүү дээ.
Ах маань эхнэрүүдээ бvгдийг нь “-Ээж!” гэж дууддаг байв
…Вася ээжийн хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Гэтэл түүнийг 11-тэй байхад ээж өөрийгөө буудан амиа хорлсон. Тэр маш их гашуудсан даа. Вася дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд эхнэрүүдээ бvгдийг нь “-Чи миний ээж” хэмээдэг байв. Тэдгээрээс Катя Тимошенкогоос бусад нь ээжтэй огт адилгvй байсан юм. Ах маань хөгжимд дуртай, урлагт хайртай нэгэн байж дээ. Аав арми түүнийг эр хvн болгоно гэж байснаас болж тэр агаарын нисэх хvчнийг сонгосон. Тэгтэл тэр сургуульд нь очоод л ууж эхэлсэн. Бvгд уудаг байсан. Нислэг болгоныхоо дараа уудаг уламжлал тогтсон. Архи түүнийг маш амархан өөрчилсөн шүү. 1930-аад онд Вася танихын аргагvй өөр хvн болчихсон байлаа. Хүүхдүүд нь хvртэл түүнээс айгаад л.. Вася уухаараа тэднийгээ мод бариад л элдээд хөөчих нь шүү дээ...
Төвд рүү нүүх хэрэгтэй байсан
…Аавыг нас барахад би 27-той байлаа. Би юу ч ойлгохоо болчихож билээ. Хожим нь Энэтхэгийн соёл, ёс заншил манай гэрийг бvр мөсөн эзэмдсэн vед би энэтхэгийн гvн ухаанд суралцаж эхэллээ. Миний хувьд бурханд хvрэх гэх бvх шашин адил мэт санагддаг. Эмнэлэгт ажиллаж байхдаа би Энэтхэгийн коммунист Сингхтэй танилцаж амьд индусийн талаар хэлэлцдэг болов. Яг одоо таньтай ярилцаж байгаа шиг. Түүнийг нас барахад би Энэтхэгт очиж Ганга мөрний эрэг дээр хоёр сар болж билээ. Миний оюун ухаанд нэг л зvйл өөрчлөгдөөд байлаа. Би Орос руугаа, Суслов руу, Косыгин руу буцах уу? Vгvй ээ. Зугатахаар шийдлээ…
Ингээд намайг Америкт ирээд байхад бvгд л энд коммунизмын талаар лекц унших байх гэж бодож байсан юм. Эцгийнхээ алдааны талаар шүү…
Намайг ЗХУ-аас зугатахад хvйтэн дайн эхэлж байлаа. Атомын бөмбөг Америкийнх ч байна уу, ЗХУ-ынх ч байна уу би түүнийг бvрэн эсэргүүцэгчийн нэг байсан. Тэгээд байдал улам хэцүү болох vед би Каулягийн зөвлөснөөр /тэрээр Москва дахь Энэтхэгийн элчин сайд байсан бөгөөд Светланагийн “найздаа бичсэн 20 захидал” номыг ЗХУ-аас нууцаар гаргасан хvн юм/ Тvвдийн ууланд очиж амьдрах ёстой байлаа. Гэвч тэгж амжаагvй. Гэтэл би нөгөөх айхтар Америкийн атомын бөмбөг дунд амьдарсаар…
Сталины охин винтов буутай, түүгээрээ тааралдсан америкийг буудна гээд л миний талаар цуурхал их гарсан даа. Энд, Америкт 40 жил амьдрахад энэ улс надад юу ч өгөөгvй ээ. Би чек хvртэл ашиглаж сураагvй гээд бод доо. Би англиар бичиж, англиар бодож бас зүүдэндээ бvх зvйлийг англиар хардаг. Орос орон ч намайг мартсан. Залуу байсан бол амьдрах хvч байх л байсан. Одоо юу ч vлдсэнгvй. Ольгагийнхаа гар дээр энэ Америкт л vхэх байх даа. Аав баярлахгvй байсан болов уу…
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )