ТОО | Төгрөгийн хадгаламж өсөж 21.8 их наяд төгрөгт хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Банкнуудад иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн гурван сар дараалан иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдэж, 21.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ийнхүү өсөж байгаа нь хэд, хэдэн шалтгаантай. Банкнуудын төгрөгийн хадгаламжийн хүү харьцангуй өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж нэмэгдэх суурь шалтгааны нэг. Түүнчлэн валютын хадгаламжийн хүү бага, зарим үед буурч байгаа нь төгрөгийн хадгаламж руу шилжих нэг хөшүүрэг болжээ.

Энэ оны эхний улиралд мөнгөний нийлүүлэлт 49.4 их наяд төгрөг болж өссөн нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Басхүү сүүлийн саруудад төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа нь мөн нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top