Ставрополийн хязгаарын Терскийн морин заводод өчигдөр Араб адууны олон улсын наадам нээгдлээ. Дэлхийд нэр цуутай хоёр мянга таван зуу гаруй хурдан хүлгийн дунд Оросын сайн үүлдрийн араб адуу шилдгийн шилдэгт орж байна. “Терскийн морин заводын араб адуу бол бидний ганц бахархал. Аугаа Эх орны дайны ялалтын парад дээр Маршал Жуковын унаж явсан морь манайх байсанд бид бахархадаг юм” гэж Ставрополийн хязгаарын Захирагч Валерий Гаевский хэллээ. “Завод 400 гаруй адуутай. Өнгөрсөн жил бид Монгол Улсад 100 гаруй адуу нийлүүлсэн“ гэж Терскийн морин заводын хувь нийлүүлэгч, “Арнест” компанийн ерөнхийлөгч Алексей Сагал ярилаа. Наадмын үеэр сайн үүдрийн хурдан хүлгийн үзүүлэх тоглолт, морины уралдаан, “Арабын шөнө” шоу тоглолтыг зохион явуулах аж. Кавказын “Минеральные воды» дахь морин завод нь анх 1889 онд гүн Строгановын эзэмшил газар сайн үүлдрийн адуу үржүүлэх зорилгоор цэвэр ахалтек, англи, араб цусны шилдэг адуутай байгуулагджээ. 1921 онд маршал Семён Будённын санаачилгаар “Терскийн морин завод»-ыг нээн ажиллуулжээ. Холланд улсад жил бүр зохиогддог олон улсын сайн үүлдрийн хурдан хүлгийн дуудлага худалдаанд Оросын Терскийн араб адуу гурван сая доллар хүрч байжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )