Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.
Зөвлөгөө 2. Арын дэвсгэрт цулгуй дэвсгэр сонгоорой
Цулгуй дэвсгэр нь таны объектыг бахархмаар болгож өгч чадна. Камерын шагайвчаар нь харахдаа эргэн тойрных нь зүйлсийг сайн анхаарах хэрэгтэй. Элдэв янзын багана таны хайртай охины толгойноос ургасан мэт харагдахыг та хүсэхгүй нь лавтай.
Зөвлөгөө 3. Гадаа гэрэл хэрэглэх
Хурц нар нүүрийг гүн сүүдэртэй болгодог. Энэ нь мэдээж үзээд баймаар санагдахгүй. Энэхүү сүүдрийг камерын гэрлээр байхгүй болгож болно. Дэндүү нартай өдөр, ид нар дээр байхад камерынхаа гэрлийг асаагаарай. Таны камер fill-flash болон full-flash гэсэн функцууд байгаа болов уу? Хэрвээ авах хүн тань 1,5 метрээс холгүй байгаа бол fill-flash функцийг ашиглан сүүдрийг арилгаж болно. Харин түүнээс дээш байгаа бол full-flash функцээр авсан нь дээр. Авсны дараа үр дүнгээ камерын дэлгэцээс харж болно шүү дээ. Үүлтэй өдөр fill-flash функцийг идэвхжүүлж байгаад дарвал хүмүүсийн царайг гэрэлтүүлж өгнө. За цаашилбал хааяа гэрлээ асаалгүй авч байгаарай. өдрийн хүчтэй биш гэрэл заримдаа гайхмаар сайхан зургийг танд үзүүлэх болно.
Зөвлөгөө 4. Ойрт
Хэрвээ таны авах гэж буй зүйл машинаас жижиг бол зургийг нь авахдаа өөрт нь ойртож авах нь тод бөгөөд сайхан болгож өгдөг. Таны хийж байгаа зүйл бол зургийг авч буй зүйлээрээ дүүргэж буй явдал юм. Энэ нь тэр хүнийг бүрэн тодорхойлсон зураг болж байгаа. Түүний дугуйрсан хөмсөг, сайхан нүдийг нь харж болно. Гэхдээ хэтэрхий их ойртох нь зургийг бүдэг харанхуй болгодог. Хамгийн ойрын фокусын зай ихэнх камерт 0,9 метр байдаг ба гэхдээ камераас объект хүртэл дор хаяж нэг алхмын зайтай байх ёстой. Үүнээс дотогш орох аваас таны зураг бүдэг хар гарах болно.
Зөвлөгөө 5. Заавал голлуулах хэрэггүй
Төв цэг бол зургийн гол хэсэг мөн. Харин таны объектын хувьд хамгийн сайн байрлал байж чадахгүй байх тохиолдол бий. Тик-так-тое тоглоомын хөлгийг мэдэх байх. Тэр хөлгийн нэг нүдэн дээр объектоо байна гэж төсөөлөөд эргэн тойрноо хараад үзэхэд илүүдэхгүй.
Зөвлөгөө 6. Фокусаа түгжих
Хэрвээ таны объект зургийн төвд байрлаагүй бол та фокусаа түгжих хэрэгтэй болно. Ихэнх авто-фокустай камер зургийн төвд фокус нь таардаг байна. Энэ тохиолдолд эхэнд нь фокусаа түгжиж өгөөд дараа нь зургаа хүссэн хэсэгтээ аваачин дарж болно. Ингэснээр бүдэг зураг гарахгүй. Фокусыг түгжихэд ихэвчлэн 3-н алхам хэрэгтэй байдаг. Нэгт, объектыг голлуулаад зураг авдаг товчийг хагас дарна. Хоёрт, товчийг дараастай хэвээр объектыг төвөөс холдуулж авах гэсэн байрлалдаа аваачина. Гуравт, дарж байсан товч гүйцэд дараад зургийг авах болно.
Зөвлөгөө 7. Камерын гэрлийн хүрэх хязгаарыг мэдэж ав
Гэрэлтэй холбоотой гаргадаг хамгийн эхний алдаа бол гэрлийн хүрэх хязгаарыг мэдэхгүй байх явдал байдаг. Яагаад гэвэл гэрлийн хүрэх хязгаараас хол байгаа объектыг авснаар дэндүү хар бүдэг зураг гардаг. Ихэнх камерын хүрэх хязгаар нь 5 алхам буюу ойролцоогоор 4,5м орчим байдаг. хамгийн тохиромжтой байрлал гэвэл объект болон таны хооронд 3,0м зайтай байх юм.
Зөвлөгөө 8. Гэрлийг сайн хар
Дараагийн хэсэг бол зургийн хамгийн чухал болох гэрэлтүүлэг. Энэ нь таны зургийг хүнд хүргэх хамгийн чухал, зурган дээрх бүх зүйлийн харагдалт юм. Хурц тод гэрэл хүний үрчлээг тодруулж харагдуулдаг бол хөнгөн гэрэл харин бууруулдаг онцлогтой. Таны объект дээр гэрэл сайн тусч өгөхгүй байна уу? Тэгвэл та өөрийгөө эсвэл объектоо хөдөлгө. Газар дэлхийн зургийг авахдаа өглөө эрт эсвэл оройхон тийшээ гэрэл улбар шаргал болоод газраар дүүрэн туссан үед авбал маш сайхан харагддаг.
Зөвлөгөө 9. Босоо зураг авах
Таны камер босоо зураг авдаг л биз дээ? Үргэлжилсэн хээр талд хэвтээ нь тохиромжтой. Ихэнхдээ хэвтээ зураг сайхан гардаг. Хадан цохионы ойролцоох гэрэлт цамхаг болон Эйффелийн цамхаг гэх мэт зүйлсийг босоогоор авбал танд тохиромжтой байх.
Зөвлөгөө 10. Зураг найруулагч болоорой
Зураг авахдаа бусдыг удирдан хамгийн гоё зургийг аваарай. Идэвхгүй нэгэн зурагчин биш зургийн дарга найруулагч болбол сайн шүү. Зургийн дарга мэдээж командална ш дээ. Зургийн дарга хүссэн газартаа ирээд: "хөөе, охидоо бүгдээрээ гэрийн хойд талбайд хүрээд ир." Зургийн дарга хүмүүсийг дэмжиж өгнө. "охидоо, бүгдээрээ ягаан нарны шилээ зүүцгээ." Зургийн дарга зохион байгуулна. "одоо ойртоцгоо, тэгээд камер луу хазайцгаагаарай." Ихэнх зураг иймэрхүү дараалалтай авагддаггүй л дээ танд илүү гоё санаа байгаа байх. Камераа авч гараад тэр бүхнээ гэрэл зурган дээр буулгаад хамгийн сайн зураг хэмээх шагналыг өөрийн болгоорой. Амжилт хүсье!
R.Slava
Сэтгэгдэл ( 0 )