Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 216 мянган төгрөг болгох саналыг Засгийн газарт хүргүүлсэн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрийн ширээнд суусан билээ. Энэ үеэр МАОЭНХ, НХХЯ-наас энэ талаар судалгаа хийхээр болсон. Тэгвэл МАОЭНХ-оос "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 216 мянган төгрөг болгох боломж байхгүй" хэмээх дүгнэлтийг гаргасан байна.

Тус байгууллагаас цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмбэл цөөн хүнтэй, жижиг аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, тогтвортой ажлын байр 40 хувиар буурна хэмээн тооцоолжээ. Улмаар тус байгууллагаас цалинг нэмж болох зургаан хувилбарыг дэвшүүлээд байгаа аж.

Тодруулбал, тухайн салбарын бүтээмжээс хамаарч уул уурхайн салбарын ажилтнуудын цалинг өндөр, аялал жуулчлалын салбарынхны цалинг бага хувиар нэмэх хүсэлтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top