Дорнод аймгийн Халхгол суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг "Баян мандах уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /06.07/ 17:40 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ХЦ-ийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө /06.08/ 06:50 цагт цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар 2500 га талбай өртөж шатсан гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top