Германы загвар зохион бүтээгч Анке Домаске гашилсан сүүний уургийг нь ялган авч утас гарган авсан байна. Ингэхдээ тэрээр ямар нэгэн химийн бодис ашиглаагүй бөгөөд түүний гаргаж авсан энэхүү утас нь 100 хувь байгалийн гаралтай, хүний биед элдэв харшил өгөхгүй гэнэ. Анке энэхүү утсыг гарган авахын тулд олон жил зарцуулсны дүнд сүүнээс гарган авсан утасны үйлдвэртэй болжээ.
Сүүний утсаар нэхсэн даавуу нь торго шиг зөөлөн, биед эвтэйхэн, эдэлгээ даах чадвартай, угааж арчихад хялбар. Хувцас загвар, шинжлэх ухааны гайхамшгийг хослуулсан загвар зохион бүтээгч Анке Домаске сүүгээр урласан хувцаснуудаа удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүнээс өмнө тэрээр сүүгээр урласан бүтээлээрээ загварын шоу хийх бөгөөд нэг хувцас дунджаар 150-200 еврогоор худалдаалагдах юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )