Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр,Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адаг болон Хараа голын усны түвшин өмнөх өдрөөс 10–85 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Орхон /Сүхбаатар сум/, Ерөө / Ерөө болон Дулаанхаан сум/, Тэрэлж, Туул /Улаанбаатар хот/, Сөгнөгөр, Балж, Онон /Дадал сум/, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Ховд /Мянгад сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 29-ны өдөр усны түвшин Туул гол Алтанбулаг сум орчимд 10 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 5 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )