Туул голд сэлж байсан 23 настай эрэгтэй живж амиа алджээ

2026 оны 07 сарын 03

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчмын Туул голд хүн живсэн тухай дуудлага долоодугаар сарын 2-ны өдрийн 19:58 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т. (23 настай, эрэгтэй) Туул голд сэлж байгаад живсэн байжээ.

Улмаар аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, анх усанд орсон газраас 160 орчим метрийн зайд, голын урд эргээс талийгаачийн цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рр(202.9.40.57) 2026 оны 07 сарын 03

Архиан уучихаараа бүгдийг чадна гэсэн сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ, харахад живэх байтугай сэлэхэд тулахаар хайрга харагдах юм. 40-өөд жилийн өмнөх Туул бол бараг мөрөн байж дээ.

0  |  0
тахар(103.229.120.228) 2026 оны 07 сарын 03

Хүмүүс амиа алдахгүйгээр кайф авах аюулгүй ажиллагаанд суралцах ёстой. Амиа алдах эрсдэлийг тооцох ухаанд өөрсдийгөө бэлтгэж мэдлэгт суралцаахрай залуусаа.

0  |  0
Top