Түрүүлбэл дархан аварга болох О.Хангай хамгийн түрүүнд хоёр давлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
49 минутын өмнө

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.  Хоёрын даваанд зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд дархан аварга Н.Батсуурь нар босож байна.

Хоёр даваанд хамгийн түрүүнд улсын аварга Оргихын Хангай сумын начин Х.Амгаланбаатарыг давж, Төрийн есөн хөлт цагаан тугийг түрүүлж тойрлоо.

Энэ жилийн баяр наадам улсын аварга цолтой бөхчүүдийн хувьд шууд дархан аварга цол хүртэх онцгой хувь заяа оногдох магадлалтай. 1024 бөх барилдаж байгаа болохоор түрүү бөх 10 давж түрүүлэх учиртай юм.

О.Хангайгийн хувьд дөрвөн жилийн өмнө Улсын их баяр наадамд мөн 1024 бөх барилдахад 10 давж түрүүлснээр улсын харцага цолноос улсын аварга цолд шууд хүрсэн бөх. Тэгвэл энэ жилийн наадмаар түрүүлбэл даян аварга цолыг ес давж хүртээд, 10 давбал дархан аварга болох боломжтой юм. Тиймээс түүний хувьд онцгой хариуцлагатай том наадам болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top