Улсын харцага Б.Цэдэнсодном, О.Наранбаатар нар хоёрын даваанд уналаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд дээшээ барилдах магадлалтай залуу хүчтэнгүүдээс улсын харцага Б.Цэдэнсодном, О.Наранбаатар нар өвдөг шороодлоо.

Энэ жилийн наадмын эхний шуугианыг тарьж, улсын харцага Б.Цэдэнсодномыг давсан бөх бол Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, аймгийн начин М.Баяржавхлан юм. Харцагыг урдуур хөндөлдүүлж татаад давсан.

Үүний дараахан ноднин жилийн наадмаар улсын аварга О.Хангайг даван шуугиулсан шинэхэн харцага О.Наранбаатарыг чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн начин Э.Бямбадорж давлаа. Хөлд нь суугаад, сэжиж эргээд давсан юм.

Ийнхүү Өвөрхангайн идэрхэн хоёр харцага хоёрын даваанд унаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.179) 2026 оны 07 сарын 11

Хулхи харцагууд байсан байна, ер нь харцага биш болжмор харьцаа юм биш үү

0  |  0
Top