Хоёрын давааны хатуу оноолтуудын хариу гарлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны хоёрын давааны төгсгөл бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд үргэлж байдаг.

Яагаад гэвэл яг давааны төгсгөл дээр улсын цолонд ойрхон гэгдэж буй аймгийн арслангууд хоорондоо оноолтоор нугарч таардаг. Жилээс жилд хатуу оноолтод тооцогддог энэхүү төгсгөл дээр энэ жил С.Доржпалам - Б.Шаравдорж, Ч.Алтангэрэл - М.Баяржавхлан, О.Баярбаасан - П.Хүрэлбаатар, С.Ган-Эрдэнэ - Д.Цэрэнням, М.Эрхэмбаяр -Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг олон хүчтэй аймаг, цэргийн арслангууд хоорондоо тааран барилдлаа.

Ховд аймгийн Мөст сумын уугуул аймгийн арслан М.Баяржавхлан бүр 2025/26 оны улирлын чансааг тэргүүлж буй бол урьдын адил хүчтэй, арга мэхтэйгээ байгаагаа батлан харуулсан Ч.Алтангэрэлтэй таараад давлаа.

Хөвсгөлийн аймгийн арслан П.Хүрэлбаатар бариа зөрөөний барилдаан дээр анхааралтай байж, золгоо руу шилжиж байгаад О.Баярбаасанг давлаа.

Та бүхэнд хоёрын давааны төгсгөлийн оноолтын дүнг харуулъя.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.229.120.228) 2026 оны 07 сарын 11

Эргүү засаглалын эргэж буцсан шийдвэрээс болж бөхчүүд, наадамчин олон залхаж бх шиг. 10 нд 1,2 ын даваагаа дуусгасан бол 11 нд 3 ын даваа эрт дуусч хүн ард сайхан амарцгаах байлаа. Харанхуй, хүйтэн борооноор бөхчүүд барилдсаар бх аж.

0  |  0
Top