Улсын арслан Ц.Бямба-Отгон дөрвийн даваанд уналаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн давааны зарим халгам барилдааны дүн гарч эхэллээ.

Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ жил Бүх цэргийн наадамд үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн, хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол нэмсэн Б.Гончигсүрэнд өвдөг шороодлоо. Ийнхүү наадамд тун дээгүүр барилдана гэж бөхийн хорхойтнуудын таамаглаж, их хүлээлт үүсгээд байсан улсын арслан дөрөв давсангүй ээ.

Дөрвийн давааны оноолтод улсын харцага Э.Даш аймгийн арслан П.Хүрэлбаатарыг давсан бол улсын заан Б.Пүрэвсайхан харин Архангай аймгийн арслан Б.Шаравдоржид унаж, энэ жилийн наадмаа дуусгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top