Дархан аварга Н.Батсуурь улсын гарьд Ө.Бат-Оршихыг тасалж, авлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын их баяр наадмын тавын даваанд зүүний магнайд босож буй дархан аварга Намсрайжавын Батсуурь хамгийн түрүүнд ам авахдаа Увс аймгийн уугуул, улсын гарьд Ө.Бат-Оршихыг амлалаа.

Улсын их баяр наадамд анх түрүүлсэн жилээ буюу 2014 оны наадмын тавын даваанд тухайн үеийн улсын харцага Ө.Бат-Орших гурван бөхөөс ам авахдаа Н.Батсуурийг амлаж байсан түүх бий.

Тэгвэл 12 жилийн дараа дархан аварга цолтой Н.Батсуурь тавын давааны хамгийн түрүүнд Ө.Бат-Оршихыг авч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top