Улсын цолтой 36 бөх тав даваад байна

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

Улсын их баяр наадмын тавын даваа буюу улсын начин цолны давааны ам авч байна. Энэ даваанд нийт 64 хүчтэн шалгаран үлдсэний 36 нь буюу талаас илүү хувь нь улсын цолтнууд юм.

Дархан аварга Н.Батсуурь улсын гарьд Ө.Бат-Оршихыг, улсын арслан Ц.Содномдорж улсын начин М.Амарсанааг, улсын арслан Б.Орхонбаяр улсын харцага Д.Бат-Эрдэнийг, улсын арслан Э.Батмагнай дахиад улсын начин Д.Цэрэнтогтохыг, улсын заан С.Сүхбат улсын харцага Л.Лха-Очирыг, улсын харцага Г.Ганхуяг улсын харцага Т.Бэгзсүрэнг тус тус амласнаар аймгийн цолтнууд тавын давааны төгсгөлд хоорондоо таарах нь тодорхой болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЛХАГВАСҮРЭН АМГАЛАН(122.201.31.243) 2026 оны 07 сарын 12

Түрүү Хүдэрбулга үзүүр Батмагнай эх шөвөг Орхон баяр ,Лхагвагэрэл 8т Батсуурь,Оюунболд ,Бат- Өлзий, Сүхбат,

0  |  0
Top