Г.Жамбалдорж 37 настайдаа Улсын начин цолны давааг давлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

Энэ жил 37 настай цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж улсын харцага Н.Золбоогоор тав давж, улсын начин цолны босго алхлаа.

Баянхонгор аймгийн уугуул бөх Г.Жамбалдорж олон жил улсын наадамд барилдахдаа өмнө нь хоёр ч удаа дөрөв давсан бол энэ удаад гурав дахиа тавын даваанд гарч ирээд, давж байна.

Мөн улсын заан Д.Анарыг нутгийн бөх, Дорнодын аймгийн арслан Г.Төрмөнх давж, улсын начин цолны болзол хангалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USA s(160.19.10.129) 2026 оны 07 сарын 12

tsol oo daaj saihan barildaarai

0  |  0
Top