Улсын их баяр наадмын тавын давааны төгсгөлд аймгийн арслан Ө.Батсуурь гурван бөхөөс аймгийн арслан М.Эрхэмбаярыг амласнаар энэ даваанд Ховт аймгийн Мөст сумын уугуул аймгийн арслан М.Баяржавхлан, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, цэргийн заан цолтой улсын наадамд гарч буй аймгийн арслан Б.Гончигсүрэн нарыг хэн ч амлалгүй үлдээж, хоорондоо туналаа.
Хоёр сайхан хүчтэний хэн давсан нь улсын цолны босгыг давах нь ээ. За тэгээд давсан нь цаашаа ч даваагаа ахиулж, илүү том цолд хүрэх боломж бий.


Сэтгэгдэл ( 0 )