Зорчигчоо аваагүй жолооч нарыг торгов

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сард иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ч.Улаанхүү: Бөмбөгөр худалдааны төвөөс суугаад банкны картаа дарсан чинь танай төхөөрөмж болохгүй байхад хөөж буулгасан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Блюбус” ХХК-ийн жолоочид ЗТХуулийн дагуу хариуцлага тооцов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ш.Алтантунгалаг: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-168 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочид ЗТХуулийн дагуу хариуцлага тооцохоор болов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Алтанцэцэг: Олон хүний өмнө хэлэх хэлэхгүй үгээр хэлж, хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Гбус” ХХК-ийн жолооч Г.Н-д торгуулийн арга хэмжээ тооцож дүрмийн дагуу ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Анударь: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлд явж байсан 2-175 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч настай хүн бууж амжаагүй байтал хавчсан.

Шийдвэрлэлт: Жолоочид зорчигчдоо буулгаж, суулгахдаа анхаарал болгоомжтой байх, хүнээ аваад хөдлөхдөө зорчигч үлдээсэн эсэхээ хянаж байх үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Учралт: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 11-017 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. 1-р эгнээнд явж байгаад 2-р эгнээнд явж байгаа суудлын машиныг шахсан, шаардлага тавьсан чинь хүлээж авахгүй хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч дохиогоо өгч эгнээ сольсон нь нотлогдсон байна. Жолоочид цаашид замын хөдөлгөөний дүрэм, жолоочийн сахилга батыг мөрдөж ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Баярсайхан: Ч:28 (Сэлх-7 Буудал) чиглэлд явж байсан 25-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч А.Э-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Рэгзэдмаа : Ч:72 (Богдхан амралт-Хөгжим бүжгийн коллеж) чиглэлд явж байсан 5-244 гарааш дугаартай автобусны жолооч карт уншуулахын завдалгүй хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Д.Г-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top