Өнөөдөр 2026.07.22. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандлаа, 20 цаг 41 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Үндэсний хэвлэл мэдээллийн өдөр бол Тажикстанд Үндэсний хэлний баяр.
Энэ өдөр Америкийн дуучин Селена Гомес, ОХУ-ын Ардын жүжигчин Олег Газманов, Бельгийн дуучин Кейт Райан, Испанийн хөлбөмбөгч Эмилио Бутрагеньо зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1894 оны энэ өдөр Францад автомашины анхны уралдаан “Paris-Rouen Trail” явагджээ.
1927 оны энэ өдөр Италид хөлбөмбөгийн “Рома” клуб байгуулагдав.
1929 оны энэ өдөр Дорнод Хятадын төмөр замын төлөөх ЗХУ, Хятадын дайн эхэлсэн байна.
1960 оны энэ өдөр Куба АНУ-ын мэдэлд байсан чихрийн үйлдвэрүүдийг улсын өмчид хураан авчээ.
1977 оны энэ өдөр Хятадад “Дөрвийн бүлэг”-ийн гишүүдийг Коммунист намаас хасаж, Дэн Сяопин Төрийн зөвлөлийн даргын үүрэгт ажилдаа эргэн орсон байна.
2010 оны энэ өдөр Аргентинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )