Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

2026 оны 07 сарын 22

НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай наймдугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн ажлыг зохион байгуулж байна.

Самбалхүндэв буюу “Далан давхар” оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг “Улаанбаатар буян” ХХК шалгарч гүйцэтгэхээр болсон.

Үүнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх товтой байсан ч үндэсний баяр наадмын амралтын өдрүүд таарсан холбоотой наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг сунгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэдээлэл? (202.21.100.164)  2026 оны 07 сарын 22

олон жилийн өмнө нас барсан хүний шарилыг хаана байгааг яаж мэддэг юм болоо? ээж маань намайг бага байхад бурхан болсон, хаана оршуулсаныг нь хаанаас мэдэж болох вэ?

0  |  0
Top