Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 29. Энэ өдрөөс хойш он дуустал 155 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 25 минутад мандан, үдшийн наран 20 цаг 33 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Улаанбаатар хотод бороотой, 27 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бар хамгаалах олон улсын өдөр. Тайландад өнөөдөр тай хэлний үндэсний өдөр бол Молдавд Үндсэн хуулийн, Румынд Төрийн дууллын, Украинд Тусгай ажиллагааны хүчний өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин Лесли Истербрук, Стивен Дорфф, Жош Рэднор, Оросын хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Игорь Крутой, гимнастикч, олимпын таван удаагийн аварга Нелли Ким, Мексикийн жүжигчин, дуучин Тоньо Маури зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1967 оны энэ өдөр Америкийн хит парадыг «The Doors» хамтлагийн «Light My Fire» дуу дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлжээ.
1974 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дарга Юрий Владимирович Андропов терроризмтой тэмцэх «Альфа» гэх багийг бий болгожээ.
1979 оны энэ өдөр Аргентин, Их Британи улсууд элчин төлөөлөгчийн түвшинд дипломат харилцаагаа сэргээжээ.
1981 оны энэ өдөр Лондонд Английн хаан ширээ залгамжлагч, ханхүү Чарльз, Диана Спенсер нарын хурим болов.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )