ӨГЛӨӨНИЙ МЭНД!

19 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 02. Энэ өдрөөс хойш он дуустал 152 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 30 минутад мандан, үдшийн наран 20 цаг 27 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад "Сайн нөхөртэй учрах" хэмээх сайн.

Улаанбаатар хотод бага зэргийн аадар бороотой, 24 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Кино урлагийн өдөр бол ОХУ-д Шүхэрчдийн өдөр, Хойд Македонид Бүгд найрамдах улсын, Сербид Агаарын хүчний өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин Оливье Грюнер, Австралийн жүжигчин Сэм Уортингтон, Америкийн жүжигчин Эдвард Ферлонг, Францын дуучин, жүжигчин Присцилла, Австралийн жүжигчин Элизабет Дебики, Оросын биатлонч, дэлхийн аварга Антон Бабиков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр Румыны Бухарест хотод эхэлсэн Дэлхийн Залуучууд,Оюутны дөрөвдүгээр их наадамд Монголын залуучууд, оюутны төлөөлөл оролцжээ.

1996 оны энэ өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоцны дугуйны бүхээгт хоёр монгол хүү нууцаар сууж, Улаанбаатараас Японы Окинава арал хүртэл ниссэн эмгэнэлт явдал болжээ. Тэдний нэг нь нислэгийн үеэр хөлдөж нас барсан бол нөгөө нь буусны дараа эмнэлэгт нас баржээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1972 оны энэ өдөр Египет, Ливийг нэгдмэл улс болгох хэлэлцээр хийв.

1990 оны энэ өдөр Ирак Кувейт рүү довтлов.

1996 оны энэ өдөр ОХУ-д цаазын ялыг сүүлчийн удаа гүйцэтгэж, 11 өсвөр насны хүүхдийг хөнөөсөн этгээдийг цаазалжээ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top