Маргаашаас эхлэн 11 хоног халуун ус хааж, засвар хийх байршлууд

2026 оны 08 сарын 02

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Энэ сарын 03-ний даваа гарагаас эхлэн 11 хоногийн турш буюу наймдугаар сарын 13-ны өдрийг хүртэл халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийн мэдээллийг хүргэж байна. 

Халуун ус хязгаарлах бүс, хороолол:

  • 11е магистраль, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид
  • 11е-3в магистралийн холбоос, Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,
  • 2где магистраль, Плеханов нэрэмжит сургууль, Стандарт хэмжил зүй, Оттонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
  • 5гдеж магистраль, 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид орон сууц, ААН, Байгууллагын халуун усыг хязгаарлах нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top