ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 03. Энэ өдрөөс хойш он дуустал 151 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 31 минутад мандан, үдшийн наран 20 цаг 26 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Улаанбаатар хотод 26 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нигерт Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, найруулагч Матьё Кассовиц, Кубын волейболч, олимпын аварга Ана Фернандес, Канадын жүжигчин Эванжелин Лилли, Америкийн усанд сэлэгч, олимпын зургаан удаагийн аварга Райан Лохте, Беларусын биатлонч, олимпын дөрвөн удаагийн аварга Дарья Домрачева, Америкийн супер модель Карли Клосс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914 оны энэ өдөр Герман улс Францад дайн зарлажээ.

1921 оны энэ өдөр Петроградын чекистүүд Оросын найрагч Николай Гумилёвыг баривчилжээ.

1926 оны энэ өдөр Лондонд анхны гэрлэн дохиог суурилуулав.

1950 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хятад улсыг НҮБ-д элсэхийг эсэргүүцжээ.

1952 оны энэ өдөр Хельсинкт олимпын XV наадмын хаалт болов.

1956 оны энэ өдөр Сирид төрийн эргэлт болжээ.

1960 оны энэ өдөр Нигер Францаас тусгаар тогтнов.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top