COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

58 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

2026.08.17-ны 06.00 цагаас эхлэн 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах гэсэн маршрутаар автобус үйлчилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top