Английн жүжигчин Хелен Миррен шоу бизнесийн оддын дундаас хамгийн гоолиг биетэй аж. “Оскар”-ын шагналтан, 66 настай тэрбээр Британийн өөрөөс нь залуу, жишээ нь, гэрэл зургийн модель Келли Брук нарын дур булаам бүсгүйчүүдийг ардаа орхижээ. Жагсаалтыг 2000 гаруй хүний дунд санал асуулга явуулах замаар тодруулжээ.
Британийн телевизийн “Sky news” сувгийн мэдээлснээр, хатан дүр бүтээж алдаршсан түүнийг спортын клубуудын сүлжээний захиалгаар явуулсан судалгаанд оролцогчдын 17.65 хувь нь дэмжсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт, Австралийн шилдэг загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч Эль Макферсон, гуравдугаарт, загвар өмсөгч Келли Брук оржээ.
Эрэгтэйчүүдээс жагсаалтыг Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм, Жеймс Бондын дүрийг бүтээсэн Дэниел Крейг, Америкийн жүжигчин Жонни Депп нар тэргүүлсэн байна. Дэвид Бекхэм судалгаанд оролцогчдын 21 хувийн дэмжлэг авчээ. “Бие бялдраа сайхан авч яваа алдартнуудын тоонд янз бүрийн насныхан орсон нь таатай байна. Энэ нь 40, 50 гарсан хойноо ч сайхан харагдаж болдгийн нотолгоо” гэж фитнес клубуудын маркетингийн албаны захирал Тони Орм хэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )