Ерөнхий сайдыг таньсангүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны зуны амралт таагүй явдлаар эхэлжээ. Италийн Меркатале Вальдарно хотын нэгэн кафен үйлчлэгч түүнд аяга кофе авчирч өгөхөөс татгалзсан байна.

“Би завгүй байна, олон үйлчлүүлэгч байгаа учир кофегоо өөрөө хийгээд ав” гэж кафен ажилтан эмэгтэй хэлжээ. Дараа нь үйлчлэгч Франческа Ариани, Британийн Засгийн газрын тэргүүнийг таниагүй, түүнийг жирийн жуулчнаас ялгагдах юмгүй байсан гэжээ. Ингэж хэлээд үйлчлэгч Кэмероныг цайны мөнгө үлдээгээгүй гэж гомдоллосон байна.

Ерөнхий сайд гэргий Саманта, гурван хүүхдийн хамт эртний Тосканы харшид амарч байгаа аж. Харшийг долоо хоногийн бараг 16 мянган доллараар түрээсэлдэг байна. Харин Кэмерон хэмнэлт гаргах үүднээс өөр хоёр гэр бүлийн хамт харшийг түрээсэлж, 10 мянга орчим доллар төлж байгаа ажээ.

Кэмероны буусан харшид усан сан, теннисийн талбай, биллъярд байдаг. Тэнд бас дарсны үйлдвэр, чидун жимс шахах газар, загас барьж болох хэд хэдэн нуур байдаг аж.  Хэдийгээр таагүй явдал болсон ч Дэвид Кэмерон гэргийн хамт хотын даргатай уулзсан бөгөөд зочдод Монтеваркийн бэлгэдэл бүхий хүрэл медалийг бэлэглэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top