Таксины 1000 гаруй жолооч Хятадын Ханжоу хотод ажил хаялт зарлажээ. Бензиний үнэ өсч, авто замын ачаалал ихэссэнээс үүдсэн хүнд байдал жолооч нарыг тийм алхам хийхэд хүргэсэн байна.
БНХАУ-ын тээврийн салбарт тулгамдсан асуудлуудын улмаас олон нийт эсэргүүцлээ илэрхийлж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Жишээлбэл, дөрөв, тавдугаар сард ачааны машины жолооч нар инфляцийн эсрэг арга хэмжээ авахыг шаардан Шанхай хотын чингэлгийн боомтод цуврал ажиллагаа явуулсан билээ.
Дөрөвдүгээр сард дизелийн түлш болон бензиний үнэ 5-5.5 хувиар өссөн нь тийм ажиллагаа болоход хүргэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )