Хятадын Хайнань аймгаас 20 настай, 500 кг жинтэй мөөг олджээ. Уг аварга мөөг нь 10 өндөр, 80 см-ийн өргөн голчтой бөгөөд дэлхийн хамгийн том мөөг болж байна.
Хятадын шинжлэх ухааны академийн Шеняань дахь салбарын судлаач, профессор, Юу Чен Дай анх энэхүү мөөгийг илэрүүлсэн юм. “Анх мөөгийг олоход мод шиг харагдсан. Мөөг ингэж том ургана гэж бодоогүй болохоор таниагүй” гэж профессор Юу мэдэгдсэн.
Модны ероолд халхлагдсан нь мөөгийг ингэж олон жил ургахад нөлөөлсөн байх магадлалтай гэж судлаачид таамаглаж байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )