Ашигт малтмалын газрын судалгаагаар Монголын болон Австралийн коксжих нүүрс төрөл болон үзүүлэлтээрээ төстэй боловч үнийн асар их зөрүүтэй гарсан байна.
Энэ нь Хятад улс Австралийн коксжих нүүрсийг Монголынхоос 2.22-2.28 дахин үнэтэй худалдан авдаг гэсэн үг юм. Хятад улс гадаадаас 2009 онд 126 сая тонн, 2010 онд нийт 166.2 сая тонн нүүрс импортолсон.
Цаашид Хятадын нүүрсний хэрэглээ нэмэгдэх төлөв бий. "Сити" группын тооцоолсноор 2011 онд Хятад улс 233 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөжээ. Тус улс 2010 онд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэсэн.
Тэгвэл 2020 он гэхэд 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэх тооцоог гаргасан байна. Арван жилийн дараа дэлхийн эрчим хүчний нийт экспортын 5/1 хувь нь Хятад руу чиглэх аж. Тиймээс нүүрсний импортын үнэ өсөж буйг аль болох хязгаарлах арга хэмжээг Хятадын уул уурхайн салбарынхан авч эхэлжээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )