Оросын нефтийн компаниуд олборлолтоо нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

-Оросын нефтийн компаниуд энэ оны 1-7-ээс сард 252 сая гаруй баррелийг олборлоод байгаа аж. Оросын нефтийн компаниуд олборлолтоо нэмэгдүүлсээр байна. Энэ жил олборлолт 1.2 хувиар өссөн гэж "The Wall Street Journal””-д бичжээ. Тэдний уламжилснаар энэхүү хандлага нь энэ салбарыг ирээдүйд итгэх өөдрөг сэтгэл төрүүлж байгаа гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр Оросын нефтийн компаниуд энэ оны 1-7 сард 252 сая гаруй баррелийг олборлоод байгаа аж.

Энэ нь 2008 оны дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлтээс таван сая баррелиэр илүү юм. Ийм эерэг хөгжлийн шалтгаан нь өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээтэй холбож тайлбарлах хэрэгтэй. "Нефтийн ханш өсч байгаа учир Оросын компаниуд олборлолтоо бууруулахгүй байхыг эрмэлзэж байна" гэж "Rus energy" компанийн мэргэжилтэн Михаил Крутихин онцолжээ.

Тэрбээр "Компаниуд Европ руу нефть экспортолж, нефть боловсруулах үйлдвэрүүдтэй урт хугацааны гэрээ байгуулдаг. Тиймээс үнийн хэлбэлзэл болон эрэлт хэрэгцээ төдийлөн нөлөөлдөггүй. Хэрэв зүүний орнуудыг авч үзвэл тэдгээрийн дундаас. Оросын нефтийн чанар маш сайн юм. Кузьминогоос Япон, Тайвань руу гаргахад маш ойрхон. Тэнд ямар нэгэн хорогдол төлөвлөөгүй байгаа. Хятад улс руу экспортлох нефтийг бууруулах заналхийлэл тэнд үгүй. Үнийн асуудлаарх сөргөлдөөнийг ч зохицуулна. Гэрээ ном ёсоороо явагдана гэж бодож байна. Одоо тогтвортой экспорт, олборлолт явагдаж байна" гэжээ.

Оросын нефтийн үнийн санал таатай байгаа аж. Сүүлийн мэдээгээр тус улсын нефть үнэ энэ оны эхний хагаст нэг баррель нь 109 ам.доллараас давж байсан юм. Энэхүү түүхэн дээд хэмжээ нь Оросын компаниудад цаашдын сайхан ирээдүйг нээж байна гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн тэргүүн Сергей Пикин онцлон тэмдэглэв.

Тэрбээр "Манай компаниуд нефть олборлолтынхоо хэмжээгээр байнга тэргүүлж байсан юм. Ирээдүйд олборлолтын хэмжээг бууруулахгүйн зэрэгцээ нэмэгдүүлэхийн тулд олсон мөнгөө хөрөнгө оруулалтад зориулах шаардлагатай. Нэлээд орд газрууд бий. Тэдгээрийг олборлохын тулд хөрөнгө шаардлагатай. Мөн олборлолтын шинэ технологийг эзэмших явцад нефть гарган авах эрч, түүнийг дагалдах байгалийн хийг ч гэсэн бууруулахгүй байх нь чухал юм. Энэ нь ирээдүйн хөгжлийн үндсийг тавьж байгаа юм" гэв.

Гэхдээ сүүлийн жилүүдэд нефть олборлолтынхоо хэмжээг бууруулаагүй цорын ганц улс бол Орос юм. "The Wall Street Journal"-ын мэдээлснээр хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн дэлхийн томчууд олборлолтоо бууруулж байгаа аж. Тухайлбал, Италийн "Eni" 15, Норвегийн "Statoil" 16, Францын "Total" хоёр хувиар тус тус бууруулаад байна. Тус сэтгүүлд бичсэнээр олборлолтоо бууруулах явдал нь нэмэгдэх хандлага биш гэнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европын компаниудын олборлолт буурч байгаа нь хоёр үйл явдалтай холбоотой аж. Нэгд, Ливи нефть олборлолтоо хязгаарласан. Ялангуяа Италийн концерн нь тус улсын орд газруудад үйл ажиллагаагаа явуулж байсан. Хоёрд, олон жил нөлөөлсөн болон цаашид ч нөлөөлөх нийтлэг шалтгаан болох Европын болон Хойд тэнгисийн орд газруудын нөөц багасч байгаатай холбоотой аж.

Шинжээчид үүнийг дэлхийн эдийн засагт аюултай заналхийлэл болж мэднэ хэмээн тайлбарлах болов. Европын холбооны орнууд, евро бүс хямралын байдалтай байгаа энэ үед нефтийн хэрэглээгээ хязгаарлаад байна. Гэхдээ ойрын үед хомсдол гарч мэднэ. Учир нь Азийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн аж. Энэ үед Оросын нефть "од" болно гэж хойд хөршийн мэргэжилтнүүд тодорхойлох болжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top