Зүлэг ногоог өглөө эрт эсвэл үдэш услах нь хэмнэлттэй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Ус хэмнэх аргууд
Хүн шүдээ угаах нь хэдхэн хормын ажил мэт боловч энэ үед дөрвөн галлон ус хий урсаж байдаг аж. Хэрэв усаа хэмнэж, байгальд ээлтэй амьдрах үүднээс шүдээ угааж байхдаа цоргоо хааж байвал 2.880 галлон ус хэмнэж чадах юм байна. Энэ бол Миссипи голоор нэг жил урсдаг уснаас дөрөв дахин их гэсэн үг.
Хүн өдөр бүр нэг савласан ус авч уух нь цангаа тайлах ч байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг аж. Нэг литрийн багтаамжтай хуванцар савыг үйлдвэрлэхэд 7 литр ус шаарддаг байна. Хэрэв та хуванцар савтай ус худалдан авахаа боливол жилд 577 галлон ус хэмнэнэ. Ийм хэмжээний ус Вашингтон хотыг үерт авахуулахад хангалттай аж. Тиймээс дахин боловсруулдаг сав хэрэглэх хэрэгтэй. Ийм сав үйлдвэрлэхэд жирийн цаасан сав үйлдвэрлэснаас бага ус шаарддаг байна.
Үд дунд зүлэг услахад усалгааны дөнгөж 14 хувь нь үндсэнд хүрдэг байна. Хэрэв өглөө эрт юм уу үдэш уславал долоо хоногт 87 галлон ус хэмнэх боломжтой. Жилд 4524 галлон болох бөгөөд энэ нь Сиэтл хотын нэг жилийн хур тунадасны хэмжээ юм.
Японд ус хэмнэх уралдаан зарлахад нэгэн гэрийн эзэгтэй шалгарчээ. Тэрээр нөхрийгөө өглөө ажилд явахад ванныхаа усыг дуслуулчихдаг байна. Ус дуссаар орой нөхрийг ирэхэд ванн дүүрэн устай байдаг аж. Ер нь шүршүүрийн урсгалыг багасгаснаар усны хэрэглээг хоёр дахин багасгаж чаддаг байна. Хэрэв та өдөр бүр бага даралттай шүршүүрт таван минут орвол 4550 галлон уснаас гадна эрчим хүчээ давхар хэмнэх юм. Ийм хэмжээний ус нь аварга том цэнгэлдэх хүрээлэнг усанд автуулахад хангалттай хүрнэ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top