Британийн мэс засалчид гар утасны цэнэглэгчээр цэнэглэж болдог хиймэл зүрхийг анх удаа шилжүүлэн суулгав. Зургаан цаг үргэлжилсэн мэс заслыг амжилттай давсан 40 настай өвчтөн жирийн амьдралдаа эргэн орох боломжтой болжээ. Үүргэвчинд хийчихэж болохоор 6,0 килограмм жинтэй зөөврийн тэжээлийн блоктойгоороо энэ хиймэл зүрх ижил төрлийн авч явах боломжгүй хиймэл зүрхнээс эрс ялгаатай байна. Шинэ төхөөрөг зүрхний хоёр ховдол болон хавхлагыг орлох аж. Гэхдээ энэ төхөөргийг удаан хугацаагаар ашиглах боломжгүйн дээр зүрхний хөндий томтой өвчтөнд л суулгахад тохиромжтой болохыг мэргэжилтнүүд мэдэгджээ. Энэ төхөөрөг 100 мянган фунт стерлингийн /163 мянган доллар/ үнэтэй бөгөөд жилийн үйлчилгээний зардал 20 мянган фунт /33 мянган доллар/ байх аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )