30-с дээш насныхан хоолны дэглэм барих шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Гоолиг болох гэсэн хүмүүс хоолоо сойж, бие махбодидоо нөхөж баршгүй хор учруулдаг. Хоол тэжээлийн дутлаас болж хүний тархи болон биеийн бусад эд эрхтэн өөрөө өөрийгөө идэж эхэлдэг. Түүгээр зогсохгүй, бие махбодь тосон хүчил ялгаруулж, өлсөх мэдрэмжийг бүр л хурцатгаж, үүнээс болж бие мууддаг байна.
Нью-Йоркийн Йешива их сургуулийн дэргэдэх Альберт Эйнштейний нэрэмжит анагаах ухааны коллежийн мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн нотолгоог жингээ хасах илүү үр нөлөөтэй, хөнгөн арга бий болоход нөлөөлнө гэж нотолж байна.
Хулгана дээр хийсэн туршилтаас үзвэл, эсийн «өөрийгөө идэх» үйл явцыг аутофагийн аргаар зогсоовол хоол тэжээл дутлын хариуд үүсдэг өлсөх мэдрэмж ихэсдэггүй байна. Постройнели гэдэг бэлдмэл тарьсан амьтанд идэх хүсэл огт төрөхгүй байгааг судлаачид тогтоожээ.
Судалгааны удирдагчийн хэлснээр, химийн ийм бэлдмэл хүнийг ч бага идэж, өөх тосоо идэвхтэй хайлуулж, бие махбодийнхоо тэнцвэрт байдлыг хадгалахад тус болно. Саяхан Британийн эрдэмтэд 30-аас дээш насныхан хоолны дэглэм бариад ашиггүй болохыг тогтоожээ. Ийм насанд хүмүүс аажмаар жин нэмдэг бөгөөд энэ үйл явцыг зогсоох аргагүй аж. Тэгээд ч хоолны дэглэм богино хугацаанд жин хасахаас бус илүүдэл жинг бүрмөсөн хасдаггүй байна.

Эх сурвалж:Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top